1 ZANDANSHATAR GOMBOJAV APPOINTED AS PRIME MINISTER OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/13      2 WHAT MONGOLIA’S NEW PRIME MINISTER MEANS FOR ITS DEMOCRACY WWW.TIME.COM PUBLISHED:2025/06/13      3 ULAANBAATAR DIALOGUE SHOWS MONGOLIA’S FOREIGN POLICY CONTINUITY AMID POLITICAL UNREST WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/06/13      4 THE UNITED NATIONS CHILDREN’S FUND (UNICEF) IN MONGOLIA, THE NATIONAL FOUNDATION FOR SUPPORTING THE BILLION TREES MOVEMENT, AND CREDITECH STM NBFI LLC HAVE JOINTLY LAUNCHED THE “ONE CHILD – ONE TREE” INITIATIVE WWW.BILLIONTREE.MN PUBLISHED:2025/06/13      5 NEW MONGOLIAN PM TAKES OFFICE AFTER CORRUPTION PROTESTS WWW.AFP.MN PUBLISHED:2025/06/13      6 GOLD, MINED BY ARTISANAL AND SMALL-SCALE MINERS OF MONGOLIA TO BE SUPPLIED TO INTERNATIONAL JEWELRY COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/13      7 AUSTRIA PUBLISHES SYNTHESIZED TEXTS OF TAX TREATIES WITH ICELAND, KAZAKHSTAN AND MONGOLIA AS IMPACTED BY BEPS MLI WWW.ORBITAX.COM  PUBLISHED:2025/06/13      8 THE UNITED STATES AND MONGOLIA OPEN THE CENTER OF EXCELLENCE FOR ENGLISH LANGUAGE TEACHING IN ULAANBAATAR WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/06/12      9 MONGOLIA'S 'DRAGON PRINCE' DINOSAUR WAS FORERUNNER OF T. REX WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/12      10 MONGOLIA’S PIVOT TO CENTRAL ASIA AND THE CAUCASUS: STRATEGIC REALIGNMENTS AND REGIONAL IMPLICATIONS WWW.CACIANALYST.ORG  PUBLISHED:2025/06/12      МОНГОЛ УЛСЫН 34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДААР Г.ЗАНДАНШАТАРЫГ ТОМИЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     SXCOAL: МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮНДРЭЛИЙН СҮҮДЭРТ ХУМИГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     МОНГОЛ БАНК: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВИХ ӨР ОРЛОГЫН ХАРЬЦААГ 50:50 БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН, ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САН, КРЕДИТЕХ СТМ ББСБ ХХК “ХҮҮХЭД БҮРД – НЭГ МОД” САНААЧИЛГЫГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР А.ҮЙЛСТӨГӨЛДӨР АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХЭРХЭН АЖИЛЛАНА ГЭЖ АМЛАВ? WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     “АНГЛИ ХЭЛНИЙ МЭРГЭШЛИЙН ТӨВ”-ИЙГ МУИС-Д НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/13     Г.ЗАНДАНШАТАР БАЯЛГИЙН САНГИЙН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ АМЛАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     МОНГОЛООС ОЛДСОН “KHANKHUULUU” НЭРТ ҮЛЭГ ГҮРВЭЛ Т-REX-ИЙН ӨВӨГ БАЙСНЫГ ТОГТООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     ИНФЛЯЦИ ЖОЛООДЛОГОГҮЙ БОЛЖ, ЦААШИД Ч ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12    

Монголбанк Швейцарын “Хариуцлагатай Алтны Холбоо” болон алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллана www.gogo.mn

Монголбанк нь 2024 онд зохион байгуулагдсан Дэлхийн алтны зөвлөлийн хурлаар Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудтай хамтран бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгох, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд нэгтгэх зорилготой “Лондоны зарчмууд” багц зарчимд нэгдсэн.
Энэ хүрээнд Монголбанк Швейцарын “Хариуцлагатай Алтны Холбоо” /Swiss Better Gold Association/ болон “Аргор Хераиус” /Argor Heraeus SA/ алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд хамтран жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхайчдын хариуцлагатайгаар олборлосон алтыг Олон улсын үнэт эдлэлийн компанид түүхий эдээр нийлүүлэх боломж бүрдэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхай эрхлэгчдийг хамруулан төслийн эхний шатны ажлуудыг гүйцэтгэх ба энэ ажилд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс, Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын үнэт металлын сорьц тогтоох лаборатори зэрэг байгууллагууд хамтран ажиллахаар төлөвлөж байна.  
Монгол Улсын хууль, журмын хүрээнд шударгаар олборлосон алтыг Олон Улсын үнэт эдлэлийн зах зээлд нийлүүлснээр Монгол улсын алтны олборлолт, нийлүүлэлтийн сүлжээ нь ил тод, найдвартай гэдгийг илэрхийлэхээс гадна алт олборлогч бичил уурхайчдад тушаасан алтных нь кг тутамд урамшуулал олгогдоно.
Эх сурвалж: Монголбанк



Нийтэлсэн огноо2025-06-12